Мөрийн хөтөлбөр

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ /МАН/

  1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500

-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800

-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400

-Түрээсийн орон сууц- 200

  1. МАА-ын гаралтай түүхий эд боловсруулах, органик хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
  2. Усалгаатай тариалан хөгжүүлнэ.
  3. Дэлгэр, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Бигэр зэрэг сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ.
  4. Алтай хотод баригдах дулааны станцыг ашиглалтад оруулж, 2 дугаар хэлхээний шугам сүлжээг бүрэн шинэчилж, хэрэглээний халуун, хүйтэн устай болгоно.
  5. Төгрөг сумын Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлнэ.
  6. Тайшир сумын Дөрвөлжингийн шохойн чулууны ордыг түшиглэн жилд 360 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна.
  7. Тайшир сумын төмрийн хүдрийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулан экспортлох ажлыг эхлүүлнэ.
  8. Алтай хотод 10МВт-ын нарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулна.
  9. Инженерийн цэргийн анги байгуулна.