Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 09-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 8-9-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи баруунаас 6-11м/с, 8-нд  ихэнх нутгаар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.


Олон улсын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв

2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх […]


“Донор байгууллага” аян өрнөж эхэллээ

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв,  Улаан загалмайн хороо хамтран хоёр жилийн хугацаатай “Донор байгууллага” аяныг өрнүүлж эхэллээ. Авлагагүй, сайн дурын, идэвхтэй донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэе” уриатайгаар тус аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан уг аян явагдаж […]


С.Гансэлэм: Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна

                  Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй ярилцлаа. “Ойрын хугацаанд аймгийн хүн амын төмсний хэрэгцээг 100, гурилын 20, хүнсний ногооны 40-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар ажиллаж байна” хэмээн тэрбээр тодотгов.      -Говь-Алтай аймгийн тулгуур салбарын нэг хөдөө аж ахуй. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд орон нутгийн зүгээс хэрхэн анхаарч байна вэ?            -Сумдын тариаланд тохиромжтой […]


“Алтайгаа номтой хот болгоё” аян өрнөж байна

              Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтайгаа номтой хот болгоё” аян хэрэгжсэнээр сүүлийн жилүүдэд аймгийн төвийн болон сумдын номын сангийн фонд арвижин уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж чадсан үр өгөөжтэй ажил болсоор байна. Оюунлаг Алтайчууддаа зориулан өрнүүлж буй номын аяныг UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Я.Одгэрэл нар санаачлан зохион байгуулж, аймгийн “Их Алтайн мэдээ” […]


36280 гаруй сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ

                Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг сум орон нутагт зохион байгуулах сонгуулийн хорооны гишүүдэд сургалт явуулж байна.                 Сонгуулийн ажлыг ямар нэгэн зөрчил маргаангүй хуулийн хүрээнд зохион байгуулах зорилгоор “Монгол Улсын ерөнхийлэгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт” нэрийн дор уг сургалтыг хийж сонгуулийн хороодын дарга нарийн бичгийн дарга […]


Мод тарих ажил үргэлжилж байна

        Говь-Алтай аймагт бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаа долоо хоног үргэлжилж байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд 147 өрх хашаандаа 786 мод, албан газар байгууллагын орчин, цэцэрлэгт хүрээлэн, төгөлд 2249 мод тарьжээ.       Мөн 393.5 м2 талбайг зүлэгжүүлж, 408 м2 талбайд мандлын цэцэг суулгажээ. Аймгийн дүнгээр 2688 мод, […]


Эрдмийн баяраа хамтран тэмдэглэлээ

          Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ хичээлийн жилд 28 сургуулийн өдрийн ангийн 494 бүлэгт 11271, дүйцсэн хөтөлбөрөөр 492, нийт 11763 суралцагч суралцсан байна. 2016-2017 оны хичээлийн жилийн хавар 5-р ангийн 44 бүлэгт 955, 9-р ангийн 32 бүлэгт өдрийн ангиар 751, дүйцсэнд 50, нийт 801, 12-р ангийн 35 бүлэгт өдрийн ангид 787, дүйцсэнд […]


“Алтайн баялаг-залуус” клуб бүтээлч ажил хийлээ

Говь-Алтай аймгийн хэсэг залуус бусдыгаа манлайлан уриалжтодорхой бүтээлч ажлыг зохион байгууллаа. “Алтайн баялаг-Залуус” клубаймгийн төвөөхогийн савтай болгохзорилгоор залуусаа уриалж “Цэвэр Цэмцгэр Алтай” аяныг зохион байгуулж нийт 68 байгууллагын ажилтан, албан хаагчид , иргэдийг хамруулжээ. Уг аянаар 3037850 төгрөг цугласан бөгөөд “Алтайн баялаг-Залуус” клубын үйл ажиллагаанд оролцдог, тусладаг залуусын дэмжлэгтэйгээр нэг бүр нь 115300 төгрөгийн үнэтэй […]


Бөхөнгийн хорогдол зогсчээ

               Говь-Алтай, Ховд аймгуудын хэдхэн сумын нутагт оршдог монгол бөхөн өнгөрсөн өвөл богийн мялзан төст өвчнөөр олноороо хорогдож байгаа талаар бид мэдээлж байсан.            Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн БОАЖГ хамтран сар бүр бөхөнгийн тооллого хийж байгаа бөгөөд 5 сарын тооллогоо саяхан хийж одоо дүнгээ гаргах шатандаа байна. Тэд 10 бөхөн барьж шинжилгээ […]