Тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 […]


Түймрийн голомтод Онцгой байдлын албаны 337 албан хаагч ажиллаж байна

         Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.            Хэвлэлийн […]


21 аймаг 285 сум өргөн зурвасын, утасгүй интернетэд холбогдлоо

        Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.      Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр […]


“Хоггүй цэвэр алтай” сарын аяны нээлт боллоо

       Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан БОАЖЯ-аас зарласан сарын аяныг аймаг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна. Сарын аяны нээлтийг аймгийн хэмжээнд 06 дугаар сарын 10-ны өдөр нэг цаг хугацаанд зохион байгууллаа.        Аймгийн төвийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, […]


Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км замын нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэл тавигдах 129,4 км автозамын ажлын нээлт 2017 оны 06-р сарын 8-ний өдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан ба […]


Хар тугалгагүй ирээдүй

      Зориг сангаас жил бүр байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг залууст зориулан “Байгаль Орчны Манлайлагч” хөтөлбөрийг зохион байгуулдаг бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт “Тугалган Цэрэг” багийнхан IPEN олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хар Тугалгагүй Ирээдүй” төслийг хэрэгжүүлж байна.Бидний эрүүл мэнд болоод хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй, хар […]


“Алтайгаа номтой хот болгоё” аян өрнөж байна

              Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтайгаа номтой хот болгоё” аян хэрэгжсэнээр сүүлийн жилүүдэд аймгийн төвийн болон сумдын номын сангийн фонд арвижин уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж чадсан үр өгөөжтэй ажил болсоор байна. Оюунлаг Алтайчууддаа зориулан өрнүүлж буй номын аяныг UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Я.Одгэрэл нар санаачлан зохион байгуулж, аймгийн “Их Алтайн мэдээ” […]


Мазаалай баавгай ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг. Мазаалай ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулж гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай байгаль хамгаалагчидтай таарсан байна. Одоо Алтайн өвөр говьд 20-40 мазаалай байна гэсэн судалгааны тооцоо байгаа юм. Олон улсын […]


Энэ онд тахийн тоо 200 гарна

            Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байрлах Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулах ажлыг хийж эхэлжээ. Тус хэсэгт одоо 176 тахь 14 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдан тавлаг сайхан хаваржиж байна. Энэ хавар 60 шахам гүү унагална гэсэн тооцоотой байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 12 […]


Хачигт халдвараар хоёр хүн нас баржээ

Говь-Алтай аймгийн хэмжээнд хачигт халдварын тархалт өмнөх жилээс эрс нэмэгдэж байгаа ажээ.  Тус аймагт гуравдугаар сарын 22-ноос хойш хачигт халдвараар хоёр хүн амь насаа алджээ. Мөн 91 хүн хачигт хазуулж аймгийн халдвартын тасагт эмчлүүлж байна.  Тэдний 86-г нь Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид цус ийлдэсийг нь явуулж шинжлүүлэхэд хачигт халдвар болох нь батлагдсан байна. Есөнбулаг, Тайшир, […]