Татварын хэлтэс 2019 оны ажлаараа "ДЭД" байранд шалгарлаа

         Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, байгууллагын чиг үүргийн болон нээлттэй байдлын үзүүлэлтээрээ манлайлж, 2019 оны ажлаараа Татварын хэлтэс “Дэд” байрт шалгарлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 33 агентлагаас ажлын үзүүлэлтээр “Дэд” байрт шалгарсан Н.Энхтуяа даргатай Татварын хэлтсийн хамт олны шагналыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар гардуулж, ажлын амжилт хүсэн баяр хүргэлээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0