Бигэр сумын Засаг даргын Тамгын газар 2019 оны ажлаараа "ДЭД" байрт шалгарлаа

          Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, байгууллагын чиг үүргийн болон нээлттэй байдлын үзүүлэлтээрээ манлайлж, 2019 оны ажлаараа Бигэр сумын Засаг даргын Тамгын газар “Дэд” байрт шалгарлаа.

Зуны эхэн сарын билэгт сайн өдөр Бигэр сумын удирдлагуудад аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар шагналыг гардуулж, ажлын амжилт хүсэн баяр хүргэлээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0