Спорт заал, жолооны курсын үйл ажиллагааг нээнэ

1.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг иргэд, нийт аж ахуйн нэгж, албан байгууллагад уриалах:

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгасантай холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ /хурал, цуглаан, тэмцээн, уралдаан, сургалт, урлаг, соёлын арга хэмжээ, тоглоом, наадам, хурим, найр зэрэг тэмдэглэлт арга хэмжээ/, караоке, баар, паб, сүм, хийд, бүх төрлийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох:

3.Иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамираар хичээллэх, дархлааг дэмжих зорилгоор спорт заал, клуб /шатар, теннис, бильярд, хөл бөмбөг, сур/, жолооны курсийн үйл ажиллагааг нээх:

4.Үйлчилгээний байгууллагууд иргэд, олон нийтэд үйлчлэхдээ үйлчлүүлэгчдийн биеийн халууныг үзэх, гар ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, батлагдсан хуваарийг мөрдөж ажиллах:

5. Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, эцэг, эх, асран хамгаалагчтай үлдээх, бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, эргүүл хяналтын ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, орон нутгийнхаа Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд байнга хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгох шийдвэрүүдийг тус, тус гаргалаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0