Эрүүл мэндийн газар 2019 оны ажлаараа "Тэргүүн" байрт шалгарлаа

        Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, байгууллагын чиг үүргийн болон нээлттэй байдлын үзүүлэлтээрээ манлайлж, 2019 оны ажлаараа аймгийн Эрүүл мэндийн газар “Тэргүүн” байрт шалгарлаа.

Ц.Туяа даргатай Эрүүл мэндийн газрын хамт олны шагналыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар нар гардуулан ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0