Дөрөвдүгээр сургуулийн хамт олон 1085000 төгрөг хандивлалаа

        Дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, өнөөг хүртэл аюулын харанга дэлдсээр байгаа Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа Аймгийн онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих хандивын аянд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын Дөрөвдүгээр сургуулийн хамт олон нэгдэж байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдорж агсны нэрэмжит тус сургуулийн хамт олны итгэлийн дэм, сэтгэлийн өглөг болох 1.085.000 /нэг сая, наян таван мянга/ төгрөгийн хандивыг сургуулийн захирал Ч.Сэндэрмаа, Газарзүйн багш Б.Энхзаяа нар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Онцгой комиссын дарга Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нарт хүлээлгэж өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0