Аймгийн нисэх буудал арчлалт, цэвэрлэгээний автомашинтай болжээ

   

     Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд нислэгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн автомашинийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүлээлгэн өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар тавдугаар сарын 16-нд Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Дорнод аймгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өгсөн. Уг хөрөнгө оруулалт нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болох чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0