Цасан болон шороон шуурга шуурна

Энэ сарын 7, 8-нд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна.

Иймд малчид, иргэд та бүхэн малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн жолооч нарыг онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явахыг сануулав.

Түүнээс гадна шуурганы үеэр тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийгадмин устгах эрхтэй.Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.