Монгол улсын Их Хурлын гишүүн , Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хүнс хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун ,аймаг орон нутгийн удирдлагууд ,сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын бодлого ,чиглэлийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж Хүнс хөдөө ,аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас аймгийн ХХААГазарт 30 сая төгрөгийн өртөгтэй пургон маркийн автомашин ,Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ,дэмжих зорилгоор Алтай суманд ОХУ-д үйлдвэрлэсэн 100 сая төгрөгийн өртөгтэй трактор ,18 сумын Мал эмнэлэг үржлийн тасгуудад тус бүр нь 2 сая төгрөгийн өртөгтэй YAMAHA маркийн мотоцикль ,нийт 170-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг олгосон батламжийг гардуулан өглөө.
www.govi-altai.gov.mn