Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шинэ хуулиудыг таниулах, нэг мөр ойлгон хэрэгжүүлэх нэгдсэн сургалт 2017 оны 06 сарын 18-21-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус сургалтанд хууль хэрэгжүүлэгч төрийн байгууллагын /шүүх, прокурор, цагдаа, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал гэх мэт/ эрх бүхий 300 гаруй албан хаагчид хамрагдаж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ЯЭАХТХ-ийн дарга Э.Амарбат нар сургалтыг нээж үг хэллээ. Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар оролцлоо.
Тус сургалтын сургагч багшаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ЯЭАХТХ-ийн дарга Э.Амарбат, УДШ-ийн Практик судлалын хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, ЭЦГ-ын Захиргаа удирлагын хэлтэс Ж.Бат-Эрдэнэ, МБА Дүн шинжилгээ хяналт шалгалтын чиглэлийн АМБ Д.Болдсайхан, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын ДАБХШХэлтэсийн ахлах мэргэжилтэн Ч.Оюунцэцэг, ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн багш Д.Гандуулга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн багш В.Оюун-Эрдэнэ, ГИХГ-ын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Б.Тамир, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Л.Бат-Очир, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Өлзийжаргал нар ажиллаж байна.
www.govi-altai.gov.mn