Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” боллоо

     Төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, шинээр гарсан хууль, журмыг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, иргэдээс гаргасан шинэлэг санаа санаачлалыг төрийн “Нээлттэй хаалганы өдөр”-д оролцож буй 29 агентлаг, газрууд иргэдэд дараах үйлчилгээнүүдийг нэг цэгээс үзүүлнэ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын газар-Хог хаягдлын шинэчилсэн хуулийн талаар болон Говийн гайхамшигт-6, аялал жуулчлалын маршрутыг танилцуулна.
2. Биеийн тамир спортын газар-Биеийн хүчний сорил авч, Мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулна.
3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар –Иргэдийн шинээр газар эзэмших санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгнө
4. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-“Андууд зуслан”, Жемборигийн талаар мэдээлэл өгч, зуслан болон жемборид хүүхдүүдийг бүртгэж, Санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгч ажиллана.
5. Номын сан-Лодойдамбын мэндэлсний 100н жилийг тохиолдуулан Лодойдамбын уран бүтээлий үзэсгэлэн болон Хүүхдийн номын сан гаргаж, гэрээр ном олгох карт нээнэ.
6. Онцгой байдлын алба- 6 дугаар сарын 20-ны өдрийг онцгой байдлын албан хаагчдын өдөр болгон тэмдэглэх болсонтой холбоотойгоор иргэдзд үйл ажиллагаа сурталчилан, мэдээлэл өгнө.
7. Статистикийн хэлтэс-Иргэдэд төрөл бүрийн статистик тоон мэдээллийг хүргэнэ
8. Стандартчилал хэмжил зүйн хэлтэс-Байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулж, Жин хэмжүүрийг шалгана.
9. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар-Хөдөлдөлмөр халамжийн цогц үйлчилгээг үзүүлнэ.
10. Татварын хэлтэс-НӨАТ , Е баримт, Хувь хүний орлогын албан татварын хууль дүрмийг танилцуулж, зөвлөгөө өгнө.
11. Орон нутгийн өмчийн газар-Нээлттэй дуудлага худалдаа, тендерийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж, Өмч худалдан авах журмыг танилцуулан, Төрийн өмчит байгууллага, аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө өгнө
12. Эрүүл мэндийн газар-Иргэдийг үзэж, цусны донорын өдрийг зохион байгуулж, зөвлөгөө өгнө.
13. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс- тэтгэвэр тэтгэмж, даатгалын чиглэлээр зөвлөгөө өгч, эрүүл мэндийн дэвтрийг шинээр олгоно.
14. Мэргэжлийн хяналтын газар- Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулна.
15. Монгол банк-Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ, Мөнгөний насжилтийн талаар мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулна.
16. Улсын бүртгэлий хэлтэс-Иргэн, хуулийн этгээдийг бүртгүүлэх талаар мэдээлэл өгч, эд хөрөнгийн мэдүүлэг авч, зөвлөгөө өгнө.
17. Цагдаагийн хэлтэс-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгч, шинэчилсэн хууль дүрмийг иргэдэд танилцуулж, зөвлөгөө өгнө.
18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Өр төлбөрийн лавлагаа өгч, Иргэний журмаар гарсан шүүхийн шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, иргэдтэй уулзана..
19. Шүүхийн шинжилгээний алба-Байгууллагын үйл ажиллагаа, ашигладаг тоног төхөөрөмжөө танилцуудна.
20. Архивын газар- иргэдэд архивын лавлагааг олгоно.
21. Гадаадын иргэн харьяатын газар-Виз олгох болон оршин суугаа газрын зөвшөөрөл холбоотой гомдол саналыг хүлээн авч, зөвлөгөө өгнө.
22. Эрхзүйн туслалцааны төв, Өмгөөлөгчдийн зөвлөл, Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар—иргэдэд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөөг нэг доороос хүргэнэ.
23. Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар- Багийн нийгмийн ажилтнууд иргэдэдэ мэдээлэл өгч, бүх төрлийн тодорхойлолтыг олгож, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авна.
24. Ардын дуу бүжгийн Алтай чуулга- Хурмын болон ёслол хүндэтгэлийн ордоны үйл ажиллагаа, хурмын зан үйлийг танилцуулж, Үйл ажиллагаагаа сурталчилна./Биеэлгээ биеэлж, харилцаа дууг иргэдэд толиллуулна./
25. Алтай-Улиастай ЭХС ТӨХК-үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.
26. “ЦЭВЭР УС” ОНӨААТҮГ-Цэвэр усыг түгээж байна.
27. “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-үйл ажиллагаагаа танилцуулж байна.
28. ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ГАЗАР- үйл ажиллагаагаа танилцуулж байна.
29. Ундарга Алтай үйл ажиллагаагаа танилцуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0