2017 онд аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээ, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр аймгийн Баян-Уул сум, Хөхморьт сум, Чандмань сум, Цогт сум, Тайшир сум, Гуулин тосгон зэрэг 6 сум пургон автомашин хүлээн авлаа. Пургон авто машиныг аймгийн удирдлагууд хүлээлгэн өглөө. Уг парк шинэчлэлт явагдсанаар иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.