Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км замын нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэл тавигдах 129,4 км автозамын ажлын нээлт 2017 оны 06-р сарын 8-ний өдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан ба Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам нь баруун аймгуудыг нийслэлтэй холбох авто замын нэг хэсэг нь болж байна.

      Тус зам ашиглалтад орсноор Байдрагийн гүүр хүртэл зорчих орон нутгийн иргэд болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, тийшээ зорчигсод тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэж байна.

     Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч 2016 онд 56,79 сая ам долларын ажил гүйцэтгэх гэрээг ЗТХЯамтай байгуулсан ба замын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилэх юм байна.

Төсөл хэрэгжүүлэгч “Шанхай Констракшн групп” нь байгуулагдаад 60 жил болсон ба дэлхийд 100 гаруй том бүтээн байгуулалт хийсэн улсдаа 2-т ордог бүтээн байгуулагчид аж. Монгол Улстай 10 жилийн хугацаанд хамтран ажиллаж “Буянт Ухаа” цогцолбор, Ховдын Дөргөний усан цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0