Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босгоно

               Алтай нутгаас төрсөн Монголын уран зохиолын ноён сүмбэр оргилуудын нэг Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа юм.

Түүхт ойн хүрээнд их зохиолчийн хүрэл хөшөөг төрсөн нутагт нь босгохоор иргэдийн санаачилга өрнөж байна. Иргэн Жигмэдийн Дашдаваа уг санаачилгыг гаргаж 500,000 төгрөгөөр хандивын данс нээж олон иргэд мөнгө, мал хандивлаж эхэллээ. Энэхүү хөшөөний загварыг дархан аварга Ш.Батсуурь, Х.Баянмөнх зэрэг аваргуудын хөшөөг урласан уран барималч Б.Говьсайхан бүтээсэн байна.

Уг хөшөө нь 1м 80см өндөртэй, суурийн урт нь 2м 50см, өргөн нь 1м, зузаан нь 40 см байх юм байна. Их зохиолчийн нэрэмжит сургуулийн үүдэнд хөшөөг босгохоор санаачлагчид төлөвлөж байгаа ажээ.

                                                                                                                                        Ш.Цоодол

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0