Энэ онд тахийн тоо 200 гарна

            Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байрлах Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулах ажлыг хийж эхэлжээ.

Тус хэсэгт одоо 176 тахь 14 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдан тавлаг сайхан хаваржиж байна. Энэ хавар 60 шахам гүү унагална гэсэн тооцоотой байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 12 гүү унагалж төл нь мэнд бойжиж байна. Энэ хаврын ууган унага 4 сарын 15-нд Барс хэмээх азарганы сүрэгт Хатан гэдэг гүүнээс төрлөө. Бид энэ онд 200 гарсан толгой тахьтай болно. Мөн 6 сарын 20-нд Чех улсаас 4 тахь хүлээн авна хэмээн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар мэдээллээ.

                                                                                                                                                                                     Ш.Цоодол

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0