УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдсөн улс төрчдөөс МАН-аас Б.Энх-Амгалан /14801/, Ш.Раднаасэд /14235/хамгийн өндөр санал авсан байна гэж СЕХ-ноос мэдээлэв.
2016-2020 оны хооронд Ш.Раднаасэд энэ аймгаас УИХ-д ажилласан. Тэрээр 14439 сонгогчийн буюу 50.7 хувийн саналаар тэргүүлж байв.